Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVIII дугаар хурал 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15:49 цагт хурлын даргын албан өрөөнд эхэлж, 71,4 хувийн ирцтэй хуралдав. Хуралд Тэргүүлэгч Т.Хатанбаатар, С.Цэнд-Аюуш, Б.Бямбадорж, Б.Баттулга нар танхимаар, Г.Цогт-Очир цахимаар оролцов.
Тус хурлаар:
1. ИТХ-ын ээлжит бус VI дугаар хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 11-ны 09 цагаас сумын Иргэний танхимд хуралдуулахаар товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг батлалаа.
2. Сумын төвийн гудамжны хаягжуулалтыг шинэчлэн баталлаа.
3. Цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцэж тэмдэглэл, тогтоолоор холбогдох шийдвэрүүдийг гаргалаа