Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОД ТАРИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГЫГ ДЭМЖИВ

2021-10-01

Баян-Өлгий аймгийн Засаг даргын зүгээс санаачлан 2030 он хүртэл хорин сая мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж байна. Эхний ээлжид: 

  • Аймгийн төв буюу Өлгий суманд Ховд голын эрэг дагуу 145 га талбайд шинээр мод тарьж цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй болох
  • Бугат сумаас Алтанцөгц сум чиглэлийн тохой 5 га талбайд мод тарих
  • Баяннуур сумын нутаг дэвсгэрт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих талбайд орсон газруудад байгаа ой модыг хөрс, хар шорооны хамт нүүлгэн шилжүүлэн тарих арга хэмжээ авах
  • Улаанхус сумын Согоог багийн нутаг дэвсгэрт элсний нүүдэлд дарагдсан талбайг мод тарьж ойжуулах
  • Аж ахуйн байгууллагууд эргэн тойрондоо болон зам дагуу мод тарих
  • Айл өрх бүр хашааныхаа 1/3 нь мод тарьж ногоон байгууламж бий болгох зэрэг санал санаачлагуудыг гаргаж байна.

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах үүргээ биелүүлэхийг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%