Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевийг хүлээн авч уулзлаа.

2021-10-26

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Бейбитхан, нарийн бичгийн дарга А.Серикболат нар Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевийг хүлээн авч уулзлаа.
 
Казахстан-Монголын хамтын ажиллагааны одоогийн байдал болон харьяатын асуудал, боловсрол, тээвэр, хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цаг үеийн тулгамдсан олон асуудлуудын талаар санал солилцож хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
Казахстан улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев энэ сарын 27-ны өдөр хүртэл байх ба Баян-Өлгий аймагт харьяатын асуудалтай иргэдтэй уулзалт хийж, санал хүсэлтийг хүлээн авна.
 
Санал хүсэлтийг аймгийн ЗДТГ-ын хурлын өрөөнд хүлээн авна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%