Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормааг өчигдөр хүлээн авч уулзлаа.

2021-10-28

Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормааг өчигдөр /2021.10.27/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн УЗН хорооны дарга Х.Ертай, МУЗН-ийн Эрүүл мэнд ба нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин нар оролцов.
Тус уулзалтаар аймгийн улаан загалмайн дунд шатны хорооны хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, мэдээлэл, санал солилцон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг нь 1939 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулах, үндсэн хуулийн заалт, төрөө дээдлэн, энэрэнгүй шударга байх зарчмаа мөрдөн, төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлдэг, онцгой үед төрдөө нэмэлт хүч болон ажилладаг, өргөн олон түмний дэмжлэгийг хүлээсэн хүмүүнлэгийн хамгийн том хөдөлгөөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%