Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО УЛС ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

2021-11-02

Энэ удаагийн тооллогын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэж мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, тэдгээрийн зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, байршил, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, төрийн байгууллагуудын мэдээллийн сантай уялдуулж, бизнес, инновац, судалгаа, хөгжүүлэлт зэрэг дэлгэрэнгүй мэдээллээр бодлого боловсруулагчдыг хангаж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах боломж бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа.

"toollogo.1212.mn сайтад ААН-үүд болон хувиараа бизнес эрхлэгчид etax буюу татварын мэдээллийн сангийн бүртгэлээрээ нэвтэрнэ. Хэрэв бүртгэлгүй бол e-mongolia.mn/ -д бүртгэлтэй эрхээрээ хандах боломжтой.
2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үүсгэн байгуулагдсан ААН байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид бүртгүүлэх боломжтой.

Энэ удаагийн тооллого нь 100 хувь цахимаар болох ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%