Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН

2021-11-12

Баян-Өлгий аймгийн Засаг дарга хэмээх хариуцлагатай албан тушаалыг хашаад яг нэг жил болж байна. Тиймээс нэг жилийн хугацаанд ард түмэндээ хийсэн ажил гээд зорилго чиглэл, бодлогоо тайлагнах ёстой. Өнгөрсөн хугацаанд цар тахлын амаргүй нөхцөл байдалд ажилласан хэдий ч Өлгий нутгийн ард түмний тулгамдсан асуудлыг шийдэх, ирээдүйн хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох нь хамгийн чухал байв.
Хүний хөгжлийг тэтгэж, шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэж, улстөржилтөөс ангид байж, эв нэгдлийг сахин хамгаалж, эрүүл энх,боловсролтой ирээдүйг бид бүрдүүлэх ёстой. Өлгий нутгийн ард түмэн аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдарч, санхүүгийн эрх чөлөөг мэдрэхийг хүсч байна.
Тиймээс өнгөрсөн жилийн хугацаанд хөгжлийг бодлого, чиглэлээ тодорхойлж, хөрөнгө оруулалтыг татах бүхий л боломжийг эрэлхийлэн тодорхой үр дүнд хүрч чадлаа. Засаг даргын бүрэн эрхийн хугацааны нэг жил гэдэг бол зорьсон ажлаа гүйцэлдүүлэх гараа, тодорхой үйл ажиллагааны үр дүнг мэдрэх цаг хугацаа юм. Хэдийгээр цар тахлын дэглэм, даван туулах хичээл зүтгэлд цаг хугацааны дийлэнх зарцуулагдсан хэдий ч ирээдүйн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, гарц шийдлийг хамтад нь гүйцэлдүүлэн хэрэгжүүлэхийг тун хичээн ажиллалаа. Ямар ч байсан ирэх он жилүүдэд өлгий нутгийн ард түмний амьдралд өөрчлөлт шинэчлэлийг авчирна гэдэгт итгэл төгс байна. Шударга ёс, эв нэгдэл буюу танил тал, яс үндэс угсаагаар ялгаварлан гадуурхалтын эсрэг бат зогсох болно.
Хүний хөгжлийг төлөвшүүлэхийн тулд бид хандлага, сэтгэлгээгээ өөрчлөн иновацийн цахим эрин зуунд хамтдаа явах ёстой.
Эрүүл амьдралыг иргэн бүрт төлөвшүүлж, хөгжин дэвжих ёстой.
Боловсролтой иргэн гэдэг бол ёс зүйтэй, хариуцлагатай, зөв хандлага, сэтгэлгээтэй байхыг хэлнэ. Тиймээс Баян-өлгийчүүд бид боловсролын шинэ хандлага, хөгжлөөс хоцорч хэрхэвч үл болно.
Төрийн ажлыг түмэнд чирэгдэлгүй хүргэхийн тулд төрийн албан хаагчид чадавхжиж, технологийн бүхий л дэвшилд суралцаж, хөгжинө. Бид цахимжиж, төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өндөр шаардлага, үүргийг хүлээж ажиллана.
Засаг дарга миний бие жил бүр ажлын тайлангаа тавьж, та бүхнээрээ алдаа, оноогоо дүгнүүлэн, хамтдаа ургашлахыг хүсч байна.
Баян-Өлгий аймгийн ард түмэнддээ баярлалаа. Итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бид багаараа ажиллах болно.
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%