Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2021-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАЛАА

2021-12-06

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8 дугаар хуралдаанд аймгийн Засаг дарга Б.Азжаргал 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг танилцууллаа.

         “Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 6 бүлэг, 21 дэд бүлэг, 245 зорилтыг дэвшүүлэн ажилласан бөгөөд 2021 онд хэрэгжүүлэхээр тусгасан 285 арга хэмжээг хяналтад авч хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд  94,38% буюу 4.72 онооны үнэлгээтэй байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд 2021 онд хэрэгжүүлэхээр тусгасан 285 арга хэмжээнээс 275 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн байна.

2021 онд нийт 55.9 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 305 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ажлын гүйцэтгэл 72.5 хувьтай байна.

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8 дугаар хуралдаанаар Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг төлөөлөгчид хэлэлцэн "ХАНГАЛТТАЙ" гэж дүгнэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%