Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХX дугаар хурал 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14:37 цагт хурлын даргын албан өрөөнд эхэлж, 57,1 хувийн ирцтэй хуралдав. Хуралд Тэргүүлэгч Т.Хатанбаатар, Г.Цогт-Очир, С.Цэнд-Аюуш, Э.Цэндхүү нар оролцов.
Тус хурлаар:
1. ИТХ-ын ээлжит VII дугаар хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 20-ны 10 цагаас ЕБС-ийн Урлаг зааланд хуралдуулахаар товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг батлалаа.
2. Сумын жендэрийн салбар дэд хороог байгуулж, ажиллах журмыг баталлаа.
3. Цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцэж тэмдэглэл, тогтоолоор холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.