Монгол Улсын үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох “Баян-Өлгий аймгийн аварга шалгаруулах тэмцээн” аймгийн Ахмадын ордоны хурлын танхимд эхэллээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд энэ удаа эмэгтэй 8, эрэгтэй 30 нийт 38 тамирчин оролцон, оюун ухаанаа сорьж байгаа нь шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зорин ирэх залуучуудын тоо нэмэгдэж, зохион байгуулалт өндөр түвшинд болж байгааг оролцогчид онцоллоо.
Тэмцээнийг аймгийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эрэгтэй 3, эмэгтэй 3 байр тус бүр шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн шагнал, Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Тамирчдадаа амжилт хүсье.