Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТӨВ БАНКНЫ БИЕ ДААСАН, ХАРААТ БУС БАЙДАЛ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2021-12-23

“ТӨВ БАНКНЫ БИЕ ДААСАН, ХАРААТ БУС БАЙДАЛ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Огноо: 2021/12/17

Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголбанк хамтран 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид “төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, Монголбанкны хараат бус байдлыг дээшлүүлэхэд анхаарах асуудал, хууль, эрх зүйн орчиныг төлөвшүүлэх талаархи” судалгаа, судалгаанд үндэслэн гаргасан санал, дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлэв.

Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, олон улсын санхүүгийн байгууллагууд, Монголын банкны холбоо, банк, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, шүүх, прокурор, цагдаа, хууль зүйн болон эдийн засгийн их сургуулиуд болон олон нийтийн төлөөлөл оролцлоо.   

Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нээж хэлсэн үгэндээ “Төв банкны бие даасан байдал нь мөнгө, санхүүгийн тогтвортой байдал хангагдах урьдач нөхцөл болж,  урт хугацааны эдийн засгийн хөгжлийг дэмждэг” болохыг онцолсон байна.

Төв банк үйл ажиллагааныхаа үндсэн зорилт болох үнийн түвшиний тогтвортой байдлыг хангах үндэслэл нь түүний бие даасан хараат бус байдлыг хангах явдал болохыг судлаачид тэмдэглэлээ. Мөн судалгаагаар улс орнууд төв банкны бие даасан, хараат бус байдлын ач холбогдолыг өндөрт авч үзэж, бие даасан байдлыг Үндсэн хууль болон нарийвчилсан органик хуульд тусган баталгаажуулдаг нь харагдаж байна.

Тус эрдэм шинжилгээний хурлаар судлаачид Монгол Улсын төв банкны хараат бус, бие даасан байдлыг сайжруулах талаар санал, дүгнэлт өгч, хэлэлцүүлсэнээрээ онцлог ач холбогдолтой боллоо.

Фото зураг:

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%