Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ (2022-2031)-НИЙ ТӨСЛИЙГ ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООД БОЛОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦООТОЙ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

2022-01-25

 
2022.01.25
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхээр заасан.
Энэ хүрээнд 2021 онд Жендэрийн үндэсний хорооноос Азийн сантай хамтран Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021)-ийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлгэсэн. Мөн жендэрийн зөвлөхүүд, шинжээчид, мэргэжилтнүүдийн санал дүгнэлтийг гаргуулж, түүндээ суурилан дараагийн шатны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулсан.
Энэхүү стратеги төлөвлөгөөний төслийг Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хуулиар үүрэг хүлээсэн холбогдох байгууллагуудад төслийг танилцуулж хэлэлцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах үйл ажиллагааг өнөөдөр эхлүүллжээ.
Энэ өдрийн хэлэлцүүлэгт жендэрийн салбар хороод болон нутгийн удирдлагын байгууллагуудын ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн захиргааны байгууллагын холбогдох албан хаагчид цахимаар оролцлоо.
Нийт 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн 225 төлөөлөл, оролцогч оролцон саналаа илэрхийлж, зөвлөмж өгч, идэвхтэй оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%