Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА БҮРТ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА

2022-02-16

Өнөөдөр /2022.02.16/ аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, ЯХИС-ийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон, Эрүүл мэндийн төслийн зохицуулагч Б.Гантулга, Дорнод салбарын мэргэжилтэн Г.Ариунзаяа нарыг хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар Хүүхдийг ивээх сангаас Дорнод аймагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, санал бодлоо солилцсон юм.

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлэхдээ:

Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл “Нэгдүгээрт хүүхэд уриа”-г баримталж олон төсөл, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид ч хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, спорт урлаг, хүмүүжил төлөвшил рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлыг нэгдүгээрт зарчмаар ажиллах болно.

Бид орон нутагт хэрэгжиж буй Олон улсын төсөл, хөтөлбөрт үндсэн 2 бодлогыг баримтлан ажилладаг. 1 дүгээрт: Хэрэгжиж үр дүн гарсан төсөл, хөтөлбөрүүдийг нутагшуулж үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.

2 дугаарт: Орон нутгийн зүгээс хөрөнгө шийдвэрлэн хамтран хэрэгжүүлэх.

Иймээс Японы Хүүхдийг ивээх сангаас тавьсан саналуудыг дэмжиж хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үр дүнд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс дараахь шийдвэрүүд гарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%