Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ

2022-03-15

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан хэрэгжүүлж буй “Эрсдэлгүй Дархан” аянд Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбараас нэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэрлэгийн цахилгааны эрсдлийг тодорхойлох, өөрсдийн нөөц бололцоог ашиглан нийтлэг гэмтэл зөрчлийг засварлаж байгаа юм.

Мөн байгууллагынхаа цахилгааны ажлыг хавсран хариуцаж ажилладаг багш, жижүүр, хамгаалалтын ажилчдыг цахилгааны техник хэрэгсэлтэй ажиллах анхан шатны сургалтад хамруулах, мэргэжил арга зүйгээр хангахаар боллоо.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн цахилгааны байнгын хэвийн ажиллагааг хангах үүднээс Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын Эцэг эхийн зөвлөлийн оролцоог ашиглан засвар үйлчилгээг хариуцуулахаар ярилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4077
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%