Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2022-03-29

_____________________________________________________________
/2022.03.28/Аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан 79 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж батална.
 
1. Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг хэлэлцэж батлах
2. Аймгийн ИТХ-ын зөвлөл байгуулах тухай
3. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг батлах
4. Аймгийн ИТХ-ын Хороодын үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнийг батлах
5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг батлах
6. Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг батлах
7. Эхчүүдийг “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор тодорхойлох тухай
8. Сумдын газрын үнэлгээний бүс, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай
9. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
10. Баян-Өлгий аймагт үйлдвэрлэлийн зориулалтаар 2022 онд барих агнуурын загасны тоо хэмжээг тогтоох тухай
11. Аймгийн 2022 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоох тухай
Баян-Өлгий аймгийн Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлах тухай
12. Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжих зарим төсөл арга хэмжээний нэрийг өөрчлөх тухай
13. Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах талаар
14. “Эх хүүхдэд ээлтэй” эрүүл мэндийн салбар зөвлөл, байгууллага шалгаруулах журам батлах тухай
15. “Англи хэлтэй Өлгийчүүд” дэд хөтөлбөр батлах тухай
16. “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр батлах тухай
17. “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах” дэд хөтөлбөр батлах тухай
18. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” дэд хөтөлбөр батлах тухай
19. “Сургуулийн өмнөх боловсролын багшийн хөгжил” дэд хөтөлбөр батлах тухай
20. “Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх-II” дэд хөтөлбөрийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах тухай
21. “Сургуулийн хөгжил, багшийн хөгжил, сургалтын чанар” дэд хөтөлбөр батлах тухай
22. “Эх хэлээ эрхэмлэе” дэд хөтөлбөр батлах тухай
23. “ Хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгаалал” дэд хөтөлбөр батлах тухай
24. “Тэгш хамран сургалт, тэгш хүртээмжит боловсрол” дэд хөтөлбөр батлах тухай
25. “Эко сургууль” дэд хөтөлбөр батлах тухай
26. “Дотуур байр- миний гэр” дэд хөтөлбөр батлах тухай
27. Аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөр үеийн шигшээ багийг зохион байгуулах журам батлах тухай
28. Дуудлагын худалдаа явуулах журамд өөрчлөлт оруулах тухай
29. Дэд хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох хуваарийн төслийг танилцуулах тухай
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%