Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАРУУН БҮСИЙН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-04-17

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Ажлын алба болон “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хамтран баруун бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, ажлын албаны ажилтан, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.
 
Тус сургалтыг төслийн зохицуулагч Билэг-Өрнөх, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар, Тунгаамал төвийн захирал О.Тунгалаг, "Менежмент ба ур чадварын хүрээлэн" ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар дараах сэдвүүдээр илтгэл тавилаа.
 
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчлэгдсэн хуулийн тухай танилцуулга
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагаж гарах дүрэм журмуудын танилцуулга
- ИТХ-ын хяналтын чиг үүрэг, ИТХ-ын төлөөлөгчдийн хуулиар хүлээн чиг үүрэг, Ёс зүй авилга ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх асуудал
-Олон улсын чанарын менежментийн тогтолцооны шаардлага ISO 9001:2015, Орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандартыг нэвтрүүлэх тухай сэдвүүдээр илтгэл тавигдаж асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнүүлж амжилттай зохион явагдлаа.
 
Уг сургалтанд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд хамрагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%