Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛБАНК 985.6 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВАВ

2022-04-28

МОНГОЛБАНК 985.6 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВАВ

 

Монголбанк 2022 оны 3 дугаар сард  985.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.4 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 533.2 кг-аар өссөн үзүүлэлт юм. Гуравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 12.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 48.8 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 3 дугаар сард 181,018 төгрөг байв. 

График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)

 

График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2022 оны 3 дугаар сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4460
3103 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%