Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН БОЛОН ТӨВ БАНКНЫ АРИЛЖААНЫ НЭГДСЭН СИСТЕМ (ҮЦТХНС)-ИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-28

ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН БОЛОН ТӨВ БАНКНЫ АРИЛЖААНЫ НЭГДСЭН СИСТЕМ (ҮЦТХНС)-ИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2022/04/08

Монголбанк нь Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ)-той хамтран  2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр тус холбооны гишүүн брокер дилерийн компани, кастодиан банк болон бусад оролцогч нараас бүрдсэн 24 байгууллагын 40 гаруй мэргэжилтэнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилттэй Монголбанкны “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төв банкны арилжааны нэгдсэн систем (ҮЦТХНС)-ийн талаарх танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Монголбанк нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төв банкны арилжааны нэгдсэн системийг Швед улсын Си-Эм-Эй Смолл Системс АВ компанийг сонгон шалгаруулан 2020 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тус систем нь Төв банкны үнэс цаас, Мөнгөний захын санхүүгийн хэрэгслэл болон гадаад валютын арилжааны шинэ системийг нэвтрүүлэхээс гадна Монгол улсын нутаг дэвсгэр дээр арилжаалагддаг бүх үнэт цаасны нэгдсэн бүртгэл, хадгалалт болон төлбөр тооцоог олон улсын ISO 150228, 20022 стандартаар түргэн шуурхай хийх чадвартай томоохон систем байх болно.

Тус уулзалтаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төв банкны арилжааны нэгдсэн систем (ҮЦТХНС)” болон “ҮЦТХНС-ийн интерфейс холболт” зэргийг дэлгэрэнгүй танилцууллаа.  Түүнчлэн, эдгээр системийг нэвтрүүлэх ажлын явц, техникийн гол функци болон шийдлүүд, Монгол улсын нийт санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд Мэдээллийн технологийн системийн хувьд “нэг хэлээр, нэгдсэн ойлголтоор ярих” ач холбогдлыг зах зээлд оролцогч нарт ойлгуулах зорилготой зохион байгуулагдсан болно.

 

УУЛЗАЛТЫН ТАНИЛЦУУЛГА ТАТАХ

Фото зураг: 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%