Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн бүтээн байгуулалтын явцын талаарх цахим уулзалт боллоо.

2022-09-26

"Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж буй Хилийн Боршоо боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн бүтээн байгуулалтын явцын талаарх цахим уулзалт боллоо.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, ЭЗХЯ-ны ХБХЧББГ-ын дарга Х.Эрдэнэбулган, аймгийн Гаалийн газрын дарга Б.Төртогтох, Увс аймаг дахь Боршоо салбарын дарга Ц.Цэвээнравдан, Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн дэд зохицуулагч Д.Мөнх-эрдэнэ, Гүйцэтгэгч И Си Си ХХК-ийн төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хилийн Боршоo боомтын шалган нэвтрүүлэх барилгын ажлын явц 80%, Хилийн Боршоо боомтын орон сууцны барилгын ажлын явц 98%, Хилийн Боршоо боомтын заставын барилга 85% тай явж байна.
Тус уулзалтаар төслийг хэсэгчлэн хүлээж авах ажлын хэсэг байгуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4992
3595 / 72%
879 / 18%
251 / 5%
267 / 5%