Өнөөдөр /2022.10.27/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын X хуралдаан Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэллээ.
Хуралдаан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 53.8 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Аймгийн ИТХ-ын X хуралдаанаар:
1. Баян-Өлгий аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулах тухай
2. Орон нутгийн хөгжлийн сангийн зарим төсөл арга хэмжээний зориулалтад өөрчлөлт оруулах тухай
3. Цахим – Өлгий аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
4. Зарим төсөл арга хэмжээнд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнд өөрчлөлт оруулах тухай
5. 2023 онд ойгоос ашиглах түлээний модны дээд хэмжээг тогтоох тухай
6. 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай
7. Аймгийн Хөгжимт драмын театрын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай.