Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

2022-11-16

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болох багийн ажлын албаар дамжин хүрэх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, багийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулахад хамтран ажиллах зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” хөтөлбөрийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд хүн амын төвлөрөл ихтэй аймгийн төвийн Хэрлэн сумын 11 багийн 144 хэсгийн ахлагч нартай аймгийн Засаг дарга, сум, багийн Засаг дарга, хэсгийн ахлагч нар дөрвөлсөн гэрээ байгуулж, чиг үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдээлэл холбоо, унааны зардлыг сар бүр олгон, хамтран ажиллах,
14 сумын 67 багийн ажлын алба тус бүрт ажил, үйлчилгээгээ хүргэхэд нэн шаардлагатай 15 нэр төрлийн техник, тоног төхөөрөмжөөр хангах,
Мөн жил бүр ажил, бүтээлээрээ тэргүүлсэн тэргүүний баг хамт олныг шалгаруулах зэргээр тус тус дэмжин хамтран ажиллаж байна.
Улс орны хөгжил багийн ажлаас эхэлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%