Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Булган аймагт айлчиллаа.

2022-12-13

 
     Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд Элчин сайдыг хүлээн авч албан уулзалт хийсэн бөгөөд уулзалтаар талуудын хэрэгжүүлж буй боловсролын салбарын хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхээс гадна цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо.
         Элчин сайд Р.Буанган нь өнгөрсөн 10 дугаар сард АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон бөгөөд тэрээр АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн хойд Азийн бүс нутаг, олон нийтийн харилцааны асуудлаар мэргэшсэн, Ази, Африк, Европ, Ойрх Дорнод дах АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газруудад ажилласан, Төрийн департаментад удирдах албан тушаалыг удаа дараа хашиж байсан туршлагатай юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%