Аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи, санаачлагатай ажиллаж бусдыгаа хошуучилж өөрийн мэргэжлийн ур чадвараа дайчлан, манлайлан ажилласан тэргүүний албан хаагчдыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шагнан урамшуулав.
Үүнд аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан Ахлах прокурор А.Еркегүл, Хилийн цэргийн 0165-р ангийн Хилийн албаны тасгийн дарга, дэд хурандаа Б.Ахжархын,
Аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч А.Серикжан,
Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч К.Ёлка нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.