Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын дунд Засаг даргын нэрэмжит тэмцээнийг Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа.
Энэ удаа албан хаагчид ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Аймгийн ИТХ-ын баг тамирчид амжилттай оролцож М.Нурдос ахлагчтай сагсан бөмбөгөөс мөнгө, К.Барбол ахлагчтай гар бөмбөгийн баг хүрэл медаль хүртэж, эмэгтэй ширээний теннис М.Керимжан алтан медаль хүртлээ.
Баяр хүргэж илүү их амжилтыг хүсэе.