Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД Х.АРМАНЫ НЭРИЙГ ДЭВШҮҮЛЭВ.

2023-02-09

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын XII хуралдаанаас Засаг даргын албыг түр орлон гүйцэтгэж байгаа, аймгийн Засаг даргын орлогч Хуанганы Арманыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
 
Хуанганы Арман нь 1983 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрж өссөн. Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг. Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийг 1999 он төгсөж 2003 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг “Бизнесийн эдийн засагч” мэргэжлээр суралцаж төгссөн бол 2007 онд тус сургуулийн Бизнесийн удирдлагын чиглэлийн магистрын зэрэг хамгаалсан.
 
2003 оноос 2011 онуудад Хаан банк болон Капитрон банкинд Эдийн засагч, Харилцагчийн менежер, 2016-2021 онд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн аймаг дахь газрын дарга, 2021 оноос Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан.
 
2008, 2016, 2020 онуудад тус аймгийн Бугат сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа ард иргэдийг итгэлийг хүлээж сонгогдсон.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%