Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах, дасан зохицоход “Хэн юу хийж чадах вэ?, гарц шийдлийг олох талуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, хурлын ажлын албаны мэргэжилтнүүд, Улиастай сумын ИТХ, ЗДТГ, аймгийн БОАЖГ, УЦУОШГ, Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Улиастай сумын ЕБС-иудын захирлууд болон иргэд, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө, одоогийн нөхцөл байдал сэдвээр Өрнөх-хөгжил ТББ-ын сургагч багш Д.Батцэцэг мэдээлэл хийсэн бол Улиастай хотын хог хаягдал, нөлөөлж буй хүчин зүйл, гарц шийдэл сэдвээр Улиастай сумын ХТҮГ-ын дарга Т.Мөнхбат мөн мэдээлэл хийлээ.
Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлснээр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг боловсруулан танилцуулав.