Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ.

2023-03-28

Мал эмнэлгийн тасгийн Улсын байцаагч, Тархвар зүйч, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нарыг чадавхжуулах, арга зүйн зөвлөгөө мэдлэг олгох зөвлөгөөн эхэллээ.
 
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Хавыл нээж үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор малын гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг эрчимжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, мал эмнэлгийн оношилгооны лабораторийг чадавхжуулах, үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх зэрэг тодорхой шийдвэрүүд гарсан.
 
Мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг жигдрүүлэх, ажлын бүтээмж, чанар хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх, салбарын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлж, мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах, таслан зогсоох, өвчингүй тайван байдалд шилжин, хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа.
 
Мөн 2023 онд Монгол Улсад Шинжлэх ухааны мал эмнэлэг үүсч, хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгаагаараа илүү онцлогтой юм.
 
Мал эмнэлгийн ерөнхий газраас 2023 оныг Хүн төвт хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан салбарт дутагдалтай хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх, малын эмч, төрийн албан хаагч нарын мэдлэг ур чадварыг сайжруулах олон талт ажлыг төлөвлөн ажиллаж байгаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%