Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН ХОРОО БАЙГУУЛАГДЛАА.

2023-03-29

Баян-Өлгий аймгийн нөхөн сонгуулийн хороо байгуулагдлаа. Аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Серикболат, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Тиянах нар ажиллана.
 
Гишүүдээр аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол, аймгийн Улсын бүртгэлийн тасгийн дарга Д.Аманбек, аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Маргулан, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн Т.Ариунцэцэг нар томилогдсон байна.
 
Тодруулбал аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулагдана.
 
Манай аймгаас Буянт сумын ИТХ-ын Төлөөлөгч нэг хүний орон тоонд нөхөн сонгууль явагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%