Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХІІІ хуралдаанаар "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ" дэд хөтөлбөр баталлаа.

2023-04-11

Дэд хөтөлбөр нь аймгийн аялал жуулчлалын үйлчилгээний материаллаг баазыг бэхжүүлэх, стандартын шаардлагад нийцүүлэн сайжруулсан, тогтвортой, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бусад салбар, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
 
Баян-Өлгий аймаг 2030 он хүртэлх хөгжлийн зураглалдаа гадаад, дотоодын аялагчдын тоог 50 мянгад, аялал жуулчлалын салбарын орлогыг 14 тэрбум төгрөгт хүргэх, аялал жуулчлалыг дагасан ажил эрхлэлтийг 17 хувиар өсгөж, шинээр 1000 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн.
 
Иймээс дээрх зорилтод хүрэхийн тулд:
 
1. Аймгийн аялал жуулчлалын салбарын бүтэц зохион байгуулалт, менежментийг сайжруулах;
2.Аялал жуулчлалын мэдээллийн төвийг орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хангаж, аймгийн нисэх буудалд шинээр мэдээллийн төв нээх;
3. Аялал жуулчлалын нөөц газруудын бүртгэл, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
4. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзмэрүүдийг сурталчлах, брэнд бүтээгдэхүүн бий болгох, сургалт сурталчилгаа хийх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадваржуулах;
5. Стандартын шаардлагад нийцсэн, ая тухтай үйлчилгээний газар байгуулахад дэмжлэг үзүүлэх, /жуулчны бааз, эко гэр бий болгох/;
6. Нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодит арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг дэмжих;
8. Аймгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох соёл, урлагийн өвийг бодлогоор дэмжих;
9.Гадаад, дотоодын аялагчид болон жуулчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг хийхээр дэд хөтөлбөрт тусгасан байна.
 
Дэд хөтөлбөр нь 2027 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд аймгийн ИТХ, ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаа зэрэг орон нутгийн захиргааны байгууллагууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%