Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УРАН УНШЛАГЫН "УРАН ЖИРГЭЭ-2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-04-16

Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд, багачуудад таниулан, сурталчлах, уран уншлагын чадварыг хөгжүүлэх, хүүхдийн авьяасыг нээж тэдний хөгжил, оролцоог дэмжих зорилгоор "Уран жиргээ-2023" уран уншлагын тэмцээнийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас амжилттай зохион байгууллаа.
 
Тэмцээнд: Ерөнхий боловсролын сургуулийн бага нас 1-5 дугаар анги, дунд нас 6-9 дүгээр анги, ахлах нас 10-12 дугаар анги гэсэн 3 насны ангилалд авьяаслаг 200 гаруй хүүхэд оролцож, шилдгүүдээ шалгаруулав.
 
Сургуулийн бага насны ангилалд:
 
1. Мэндбаяр Маргад Буянт сумын ЕБ-ын сургууль
2. Тасхын Айзере ЕБ-ын 7 дугаар сургууль
3. Алибек Жансерик Сагсай сумын ЕБ-ын сургууль
4. Айберген Асел Бастама сургууль
5. Ерузай Абубакир Цэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
6. Аманбек Аянат Эмпати сургууль
7. Жанарбек Алтай ЕБ-ын 7 дугаар сургууль
8. Көркенбек Аийда ЕБ-ын 7 дугаар сургууль
9. Бекарыс Меруерт ЕБ-ын 10 дугаар сургууль
10. Хуан Айпара Дэлүүн сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
 
Дунд насны ангилалд:
 
1. Ташкент Сержан Цэнгэл сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
2. Болдбаатар Жинжиймаа Буянт сумын ЕБ-ын сургууль
3. Жайнарбек Мунира Бастама сургууль
4. Өмирбек Ибрахим Бастама сургууль
5. Шепен Инжу Сагсай сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
 
Ахлах насны ангилалд:
 
1. Субадил Шынадил ЕБ-ын 1 дүгээр сургууль
2. Даваа Отгонцэцэг ЕБ-ын 2 дугаар сургууль
3. Төлеубай Аймөлдир Бастама сургууль
4. Бейбит Нургүл Сагсай сумын ЕБ-ын сургууль
5. Ермек Ахтилек Эмпати сургууль
 
Хүүхэд, багачуудаа бэлтгэн оролцуулсан багш, эцэг эх, асран хамгаалагчид, авьяаслаг хүүхдүүддээ улам их амжилтыг хүсэн ерөөе.
 
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл тус газрын дарга Х.Бауыржан нар оролцож тэмцээнд оролцсон нийт хүүхэд, багачуудад баяр хүргэж, цаашид хүүхдүүдийн хөгжил, оролцоонд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%