Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ИРЭЭДҮЙН ЭЗЭД 2023” ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ, ОЮУТАН БОЛГОХОД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЯН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ БОЛЖ БАЙНА.

2023-04-24

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Ирээдүйн эзэд 2023” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
 
Аяны ээлжит сургалт өнөөдөр аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт эхэлж аймгийн төвийн бүх сургуулийн ахлах ангийн 600 гаруй сурагч хамрагдаж байна.
 
Тус аяныг нээж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Хавыл үг хэлэхдээ, өөрийн хүсэл сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ сонгож чадаагүй залуус сургуулиа орхих, мэргэжлээ бүрэн эзэмшиж чадахгүй байх зэрэг хүндрэлтэй тулгарч байна.
 
Тиймээс ахлах ангийн сурагчид та бүхэн сэтгэлийн хөөрлөөр бус, юу хүсэж, мөрөөдөж, сонирхдог вэ гэдэгтээ тулгуурлан сонголтоо хийгээрэй. Хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Одоо сурч байгаа оюутнуудын 30 хувь, нийт төгсөгчдийн 70 хувь нь мэргэжил сонголтдоо эргэлздэг, тухайн мэргэжлээр ажилладаггүй гэсэн судалгаа бий. Иймд мэргэжил сонгохын өмнө хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлах, эцэг эхтэйгээ сайтар ярилцахыг хүүхдүүдэд зөвлөсөн юм.
 
Мөн Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хүүхэд, багачуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн талаарх хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж ажиллахаа онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%