Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ОРЧИН ҮЕИЙН ИЖ БҮРЭН ҮЙЛДЭЛТЭЙ ХЭВЛЭХ МАШИН ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ.

2023-04-26

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Маргулан нар өнөөдөр аймгийн Прокурорын газарт ажиллаа.
 
Ажил хэргийн уулзалтын хүрээнд аймгийн Прокурорын газрын прокурорууд болон ажилтан албан хаагч нарын санал, бодлыг сонсож, салбар дундын хамтын ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгийн талаар ярилцлаа.
 
Түүнчлэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу шийдвэрлэсэн орчин үеийн иж бүрэн үйлдэлтэй принтерийг тус Прокурорын газрын удирдлагууд болон албан хаагчдад гардуулж өглөө.
 
Энэхүү хэвлэх машиныг албан хэрэгцээнд болон иргэд, төрийн албан хаагч нарт зориулсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг цаасан хэлбэрээр хүргэх ажилд ашиглах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%