Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ- ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН НЭГДСЭН” ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

2023-05-01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр Баян-Өлгий аймагт болж байна.
 
Зөвлөгөөнийг албан ёсоор нээж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Хавыл мэндчилгээ дэвшүүлэв.
 
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой юм.
 
 “Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан, ЖДҮ-ийн салбараас хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөлт”
 Мал аж ахуй салбараас хэрэгжүүлж буй арга хэмжээ, Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах
 “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагт хийх ажлын төлөвлөлт
 Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт
 Цахим гарын үсгийн гэрчилгээ олгох
 Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн тухай
 Баян-Өлгий аймгийн Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын танилцуулга
 Мөн зээлийн батлан даалтын сангийн танилцуулга сэдвээр илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлэг өрнүүлэхнээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%