УИХ-ын гишүүн Х.Баделханы хамт аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл Цаганнуур тосгон, Ногооннуур суманд ажиллалаа.
Энэ үеэр иргэдтэй уулзалт хийж аймаг орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр болон хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Баделхан Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж байгаа ажил, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч уулзалтад оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авч, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.