Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САГСАЙ СУМАНД АЖИЛЛАВ.

2023-05-09

Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл нар
"Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-ийн хүрээнд Сагсай сумын иргэд сонгогчидтой уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад улс орны нийгэм, эдийн засаг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж санал, шүүмжийг нь сонсож харилцан ярилцлаа. Хөдөөгийн малчин өрхийн орлогыг нэмэх бодлогыг үргэлжлүүлж улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг иргэд хэлж байна.
Ард иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг анхааралтай сонсож, сонирхож санал бодлоо ч илэн далангүй илэрхийллээ. Зарим нь гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь цаг үетэйгээ хөл нийлүүлж гишүүдийн тоог нэмж болох ч 152 гэдэг тоо их байна гэв.
Их хэмжээний цас орсон тул малчид хивэг, өвсний үнэ өндөр олдоц муу байгааг хэлж үүн дээр анхаарч өгөхийг хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%