Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЗУЛЗАГЫН ГОЛ” ХҮҮХДИЙН ЗУСЛАНД АМРАХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭВ

2023-05-23

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанд өнөөдөр /2023.05.23/ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Зулзагын гол” хүүхдийн зусланд амрагч нэг хүүхдийн хураамжийг нэмэгдүүлэх тухай асуудлыг танилцууллаа.

 Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар амрагч хүүхдүүдийн хоол ундны стандарт хэмжээ, чанарыг тооцдог бөгөөд Амрагч хүүхдүүд өдрийн 5 удаагийн амт чанартай хоол хүнсээр хангагддаг гэж тус байгууллагын удирдлага танилцууллаа. Харин өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс шалтгаалан хүүхдийн өдөрт хоол хүнсээр дамжуулан авах илчлэг, тос, уураг, нүүрс усны стандарт хэмжээг баримтлахад хүндрэл үүсчээ. Тухайлбал 2014 оноос хойш хүнсний наад захын хэрэглээ болох мах 69,2 хувь, төмс 3 дахин, гурил 1,8 дахин нэмэгдсэн бол цахилгааны 1квт нь 55,6 хувь, ажилчдын цалингийн хэмжээ 2,2 дахин нэмэгджээ.

Тиймээс Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд зусланд амрах төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж  амрагч нэг хүүхдийн хураамжийг өдрийн 35000 төгрөгөөр тогтоолоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4077
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%