Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯН-ӨЛГИЙ: 536 эхэд "Эхийн алдар" І, ІІ зэргийн одон хүртээжээ.

2023-05-23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар зарлигаар Баян-Өлгий аймгийн 66 эхэд "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн, 472 эхэд хоёрдугаар зэргийн одон хүртээжээ.
Сумдаар нь авч үзвэл, Алтанцөгц, Буянт сумаас тус бүр 1, Алтай, Булган, Толбо сумаас тус бүр 2, Дэлүүн сумаас 9, Бугат, Ногооннуур сумаас тус бүр 3, Улаанхусаас 10, Цэнгэл, Сагсай сумаас тус бүр 6, Баяннуураас 4, Өлгий сумаас 17 эх нэгдүгээр зэргийн одонгоор шагнуулжээ.
Харин Алтай сумын 14, Алтанцөгцийн 9, Булганы 24, Буянтын 10, Баяннуурын 28, Бугатын 13, Дэлүүний 31, Ногооннуурын 26, Сагсайн 40, Толбо сумын 25, Улаанхусын 27, Цэнгэл сумын 48, Цагааннуур тосгоны 7, Өлгий сумын 169 эх хоёрдугаар зэргийн одон хүртсэн байна.
Аймгийн төвийн эхчүүдийн шагналыг энэ сарын 31-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт, хөдөө сумдын иргэдийн шагналыг харьяа сумаас нь гардуулж өгөх ажээ.
Ташрамд сануулахад, энэ оны байдлаар тус аймгийн "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой 3869, хоёрдугаар зэргийн одонтой 7547 эхэд нийтдээ 1 тэрбум 528 сая төгрөгийн тэтгэмж олгоод байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%