Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БАРУУН БҮСИЙН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-05-26

Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн 2.1-т Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хуулиудтай уялдуулан ИТХ-ын үндэсний сургалтын хөтөлбөрүүдийн агуулгыг шинэчлэн боловсруулж, 2023 оны тус төсөл хэрэгжиж дуусахад ИТХ-ын сургалтын тогтвортой байдлыг хангах, сургалтын тогтвортой механизмыг бий болгох хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ба төслийн баримт бичиг болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу баруун 5 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ажлын албаны албан хаагчид хамрагдаж байна.
Уг сургалтад Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Завхан аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир таван аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны 80 гаруй албан хаагчид хамрагдаж байна. Нээлтийг Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Даваадорж, Засаг дарга О.Амгаланбаатар нар нээж үг хэлэв.
Тус сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын шинжээч Г.Золбаяр, Удирдлагын академийн ахлах багш, Захиргааны албаны дарга Ц.Оюунчимэг, Удирдлагын академийн багш, Докторант Ц.Өнөржаргал, Төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар нар дараах сэдвүүдээр илтгэл тавин Засгийн газрын хуралдаанаар ИТХ-ын 2022 оны тайлангийн дүнг хэлэлцэж, хүргүүлсэн зөвлөмж, түүний хэрэгжилт, Төсөл боловсруулах арга зүй, Гэрээний удирдлага, Өөрчлөлтийн удирдлага, Төр хувийн хэвшлийн түншлэл, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс хамтын ажиллагааны талаар.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%