Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЛАА

2023-06-08

Монгол Улсын Их хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Одоогийн байдлаар иргэдээс 200 гаруй иргэнийг цагаатгуулах тухай өргөдөл, гомдлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанд ирүүлээд байна.

Өөрөөр хэлбэл цагаатгуулах тухай өргөдөл гаргах хугацаа дууссан боловч хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, ах дүү нар болон холбогдох төрийн байгуулгуудаас өөрийн гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсдийг цагаатгуулж чадаагүй, хуулийн хугацаанаас хоцорсон, хэрэг материал олдоогүй, ковид-19 цар тахалтай холбоотой хэрэгжиж эхэлсэн хууль, дүрэм журмууд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал, шадтгааны улмаас иргэдээ цагаатгуулж, нэр төрийг нь сэргээж чадаагүй гэх утга бүхий олон тооны өргөдөл, гомдол, хүсэлтийг ирүүлсэн нь хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагыг бий болгоод байгаа тул уг хуулийн төслийг иргэдэд танилцуулж санал авлаа. Хэлэлцүүлэгт /2023.06.08/ аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд болон Дархан сумын иргэд оролцож саналаа илэрхийлсэн юм.

Мөн уг хуулийн төсөлд цахимаар болон сумдын иргэдээс санал авсан бөгөөд эдгээр саналуудыг нэгтгэн, ЦАУЗБУК-ын хүргүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%