Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХИЛИЙН ЦЭРГИЙН 0285 ДУГААР АНГИЙН ХОШУУЧ Х.БАЙХАДАМ, ДЭД АХЛАГЧ С.СЕРИГЖАН НАР ЦАХИМ МАЛ БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ САНААЧЛАН ЗОХИОН БҮТЭЭЖ НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.

2023-06-19

Баян-Өлгий аймгийн Гэмт хэрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Хилийн цэргийн 0285 дугаар анги нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Улаанхус сумдын хил орчмын иргэдийн малын зүс, им тамга, нас хүйс, тоо толгойг цахимжуулан, мэдээлэл солилцох зорилгоор “Сүлд-23” цахим мал бүртгэлийн программыг санаачлан зохион бүтээлээ.
Энэхүү систем нь хэрэглэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран интернэт сүлжээг ашиглан түргэн шуурхай хамгийн хялбар аргаар хил орчмын ард иргэдийн малын зүс, им, тамга, тоо толгой, хувийн мэдээллийг бүртгэж оруулах, хилийн бүс, хил орчмын ард иргэд, малчдын хил дамнасан малын хулгайн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, малын хулгайг илрүүлэх боломжийг олгоно.
Ийм төрлийн үйлчилгээ нь цаашид аймгийнхаа бүх сумуудаар нэвтрүүлж, малын хулгайтай тэмцэхэд цаг хугацаа болон орон зайг хэмнэх боломжийг бий болгож, хуулийн байгууллагуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад давуу талтай юмаа.
2023.06.19

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%