2023 ОНЫ 2-Р УЛИРЛЫН БИНХ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...
2023.06.14-06.20-ны өдрүүдэд сумын 6 багийн Хурлыг багийн төвүүдэд нийт 360 иргэний оролцоотойгоор зохион байгууллаа.
Хуралдаанаар:
📜Онцлох нь:
🔸🔹🔸 2024 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг цахимаар болон цаасаар авч иргэдийн саналаар жагсаалтыг эрэмбэллээ. Тухайн нутгийн иргэд тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгосон нь зөв шийдэл юм. Иргэд ОНХСангийн талаарх ойлголт нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь нутгийн хөгжил, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.
🔹🔸🔹Бэлчээрийг хуваарьтай ашиглах, малын хөлөөс чөлөөлөх зорилгоор сумын 3, 6, 5 дугаар багууд бэлчээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэн бэлчээр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
🔸🔹🔸Хэрэгцээт мэдлэг, мэдээлэл, ил тод байдлыг хангах зорилгоор сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл, газрын харилцаа болон цахим үйлчилгээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал, хэвшил... гэх мэт иргэдэд нэн шаардлагатай байгаа мэдээллүүдийг хүргэлээ.



