Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгээс байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

2023-06-26

Ажлын хэсгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга А.Амгалан ахалж бүрэлдэхүүнд ахлах референт Б.Ганцоож, референт Х.Энхболд, Стратеги судалгааны хүрээлэнгийн төвийн дарга Ц.Минжин, ахлах шинжээч Д.Дагийсүрэн нар багтжээ.
Ажлын хэсэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигаар батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилготой.
Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хянах, үр дүнтэй нь танилцаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч сургалт зохион байгуулж байна.
Өнөөдрийн сургалтад аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төрийн байгууллагын удирдлагууд, төрийн жинхэнэ албан хаагчид оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%