Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-06-27

 

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сангаас санхүүжүүлэн, Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Сургалтын гол зорилго нь хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, нэгдсэн арга зүй, аргачлалын дагуу хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар гэр бүлийн хүчирхийллийг бууруулах үндсэн зорилгын хүрээнд тус сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 13 сум 1 тосгоны 27 хамтарсан багийн 108 гишүүн хамрагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл, Баян-Өлгий аймгийн ГБХЗХГ-ын дарга Х.Бауыржан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Р.Нарантуяа, Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр, Ж.Азжаргал, Сургагч багш Э.Дуламсүрэн нар оролцлоо.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%