Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төв банкны арилжааны нэгдсэн системийг нэвтрүүллээ

2023-07-07

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төв банкны арилжааны нэгдсэн системийг нэвтрүүллээ

2023-07-03 20:00 |  Мэдээ
 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Монголбанк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК -тай хамтран Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төв банкны арилжааны нэгдсэн системийн эхний үе шатыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэвтрүүллээ.

Энэхүү систем нь Монгол Улсад арилжаалагдаж буй үнэт цаасны бүртгэл, хадгалалт, түүнд хамаарах төлбөр тооцоог төлбөрийн эсрэг нийлүүлэлт /DvP/ зарчмаар төлбөр тооцооны T+n өдрөөр хийж гүйцэтгэх, Монгол Улсын санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг олон улсын санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн зарчим, стандартад нийцүүлэн автоматжуулах, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг бүс нутаг, олон улсын санхүүгийн зах зээлтэй шууд холбон, санхүүгийн зах зээлийн хөгжлийг шинэ үе шатанд гаргах зорилготой билээ.

Системийн эхний үе шатны нэвтрүүлэлтээр Төв банк (Монголбанк) -ны тухай хуулийн дагуу Монголбанкнаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Төв банкны үнэт цаас гаргах, арилжаалах, барьцаалах, Засгийн газрын үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Монголбанкнаас зөвшөөрсөн бусад үнэт цаасыг мөнгөний зах дээр худалдах, худалдан авах, банк хоорондын зах зээлийн идэвх, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн өгөөжийн муруйг бий болгох, валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%