Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ИЙН ХҮРЭЭНД ЦАХИЛГААН ХАЙЧААР ХОНЬ НООСЛОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2023-06-30

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын санаачлагаар “Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд Эрдэнэ сумын МСҮТ-ийг түшиглэн цахилгаан хайчаар хонь ноослох /явуулын/ ажлыг эхлүүлж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Энэхүү ажлын хүрээнд Share Mongolia ТББ-тай хамтран Шинэ Зеланд улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр 5 сургагч багш авчирсан бөгөөд аймгийн хэмжээнд 25 сургагч багшийг бэлтгэхээр сургалтыг мөн эхлүүллээ. Нэг хонины ноосыг гар хайчаар хяргахад 10-15 минут зарцуулдаг бол цахилгаан хайчаар 1-2 минутад хяргадаг тул цаг хугацааг хэмнэж малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх боломж бүрдээд байна. Мөн ноосыг ангилж үндэсний үйлдвэрүүдэд тогтмол үнээр тушааснаар хаягдал үүсэхгүй орлого нэмэгдэх боломжтойг онцоллоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4285
2952 / 69%
837 / 20%
244 / 6%
252 / 6%