Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол-Хятадын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт боллоо

2023-07-07

Монгол-Хятадын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт боллоо



Монгол-Хятадын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт нь 2003 оноос эхлэн БНХАУ болон Монгол Улсад ээлжлэн зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил 9 дэх удаагийн дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо 2023.07.07-ны өдөр зохион байгуулагдлаа. Дугуй ширээний уулзалтад Монголбанк, Хятадын Ардын Банкны удирдлагууд, хоёр талын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцов.  

Энэ удаагийн хуралдаанаар талууд дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Худалдааны санхүүжилтийн хувьд:

  • Хоёр улсын хооронд дахь худалдааны өнөөгийн байдал,
  • Санхүүгийн салбарын хоёр талын харилцаа, түүнд тулгарч буй бэрхшээл боломж,
  • Худалдааны санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын боломжууд

Төлбөрийн системийн хувьд:

  • Монгол Улсын өнөөгийн төлбөрийн систем ба түүний хил дамнасан төлбөрийн боломжууд,
  • Хоёр талын төлбөрийн өнөөгийн байдал, финтек, дижитал төлбөр тооцооны талаар тус тус хэлэлцэв.

Манай улсын хувьд экспорт болон импортын бараа бүтээгдэхүүний худалдааны дийлэнхийг өмнөд хөрш болох БНХАУ-тай хийдэг. Энэ утгаараа тус улсын банк, санхүүгийн байгууллагуудтай худалдааны санхүүжилт, корреспондент банкны харилцааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Иймийн тул хоёр орны банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын боломжуудын талаар хэлэлцэхэд дугуй ширээний уулзалтын зорилго оршиж байв.

Энэ удаагийн хуралдаанаар талууд хоёр улсын худалдаа, худалдааны санхүүжилтийн өнөөгийн байдал, худалдааны санхүүжилтийн өнөөгийн байдлын үнэлгээ, арилжааны банкнуудын зүгээс худалдааны санхүүжилтэд тулгарч буй бэрхшээлүүд, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн төлбөр, тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх, төлбөр тооцооны орчин үеийн шийдлүүд болох Union pay, Alipay, Wechat зэрэг платформыг хоёр улс харилцан чөлөөтэй ашиглах боломжуудын талаар хэлэлцэв.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%