Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛБАНК, АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАЛАА

2023-09-25

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛБАНК, АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАЛАА

2023-09-25 16:30 |  Мэдээ
 

Монголбанк, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Хадгаламжийн даатгалын корпорац, Зээлийн батлан даалтын сан болон Шпаркассе сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх ажлын хүртээмжийг дэмжих зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Булган сум, Цэнхэр сумуудад “Эдийн засгийн хөгжлийн бодлогод- Санхүүгийн боловсрол” хэлэлцүүлэг, орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, ерөнхий боловсролын сургуулиуд болон МСҮТ-ийн суралцагчид, төрийн албан хаагчдад сургалт хийж мөн сургагч багш нарыг амжилттай бэлтгэж ажиллалаа. Мөн энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс цахим орчинд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран сургалт, мэдээллийг хийв.

Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулагдсан “Эдийн засгийн хөгжлийн бодлогод-Санхүүгийн боловсрол”  хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид  нар байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, санхүүгийн боловсрол бол  иргэдийн санхүүгээ зөв удирдахад өөртөө олгож буй  том “боломж” болох талаар, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт цахим болон танхимаар “Бизнес судлал хичээл”-ийг долоо хоногт 2 удаа орох боломж байгаа талаар, түншлэл буюу байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн мэдлэгийг түгээх ажилд сургагч багш нарын оролцоо маш чухал болон нөлөөллийн арга хэмжээнүүдийг хийх талаар хэлэлцэв.

Мөн санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх 3 өдрийн  хөтөлбөрт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төв, Зээлийн батлан даатгалын сан болон Шпаркассе банкны Монгол дахь суурийн төлөөлөгч Маркус Лох зохион байгуулсан бөгөөд сургалтад Архангай аймгийн  банкны 35 төлөөлөл хамрагдаж батламж гардан авлаа.

Санхүүгийн мэдлэг дээшлүүлэх чиглэлээр хувь хүний санхүүгийн төлөвлөлт, хуримтлалын ач холбогдол, цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам болон зээлийн батлан даатгалын талаар мэдээллийг нийт 1320 иргэд, хүүхэд залууст танхимаар мэдээлэл өгч, цахим орчинд 26200 хүнд хүрч ажиллав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%