Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2023-10-12

Өнөөдөр /2023.10.12/ Аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд орон нутгийнхаа аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтын оролцоотой хэлэлцдэг уламжлалтай ба энэ удаагийн арга хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцаж үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсож, санал солилцлоо.
Энэ үеэр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны товч танилцуулга хийсэн юм.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1940 онд байгуулагдсан. Нийт 472 эмч ажиллагсадтай, 422 эмнэлгийн ортой, жилдээ дунджаар 17000 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 22 нарийн мэргэжлийн кабинетаар жилдээ 160.000 орчим амбулаторийн үзлэг оношилгоо хийдэг. Жилд 2400 гаруй эхийг эсэн мэнд амаржуулдаг. Аймгийн нийт төрөлтийн 88,1 хувь нь тус эмнэлэгт төрдөг байна.
Аймгийн эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл ихээхэн хийгдэн шинэ дэвшилтэт техник, технологи хурдацтай нэвтэрч байгаа хэдий ч нэн шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай хэвээр байгаа ажилчид нь онцоллоо. Үүнд Соронзон резонанст томографын /MRI/, Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппарат, Иж бүрэн тоноглогдсон туулах чадвартай сайтай алсын дуудлагын түргэн тусламжийн автомашин, Цусны ариун чанарын бүрэн анализатор, Гемодиализын тасгийн урсгал засвар, ус цэвэршүүлэх аппаратын засвар үйлчилгээ, Цусны хийн шинжилгээний анализатор, Биохимийн бүрэн анализатор, Ургийн зүрхний бичлэгийн аппарат гэх мэт.
Уг арга хэмжээнд оролцсон Төлөөлөгч нар тус газрын ажлын төлөвлөлт, мeнeжмeнтийг сайжруулах тал дээр илүү их анхаарч ажиллах, шинийг санаачлан үр дүнтэй хэрэгжүүлэх, ажилдаа хариуцлагатай байх, аюулгүй байдал, чанар стандарт, үйлчилгээний соёлыг сайжруулахад анхаарах хэрэгтэй зэрэг саналуудыг хэллээ.
Тус байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%