Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН НӨУБ-УУДЫН СОНГУУЛЬТАН, АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-11-01

Нутгийн өөрөө удирдах байгууллагууд харилцан туршлага судлах, уялдаатай ажиллах, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх зорилгоор “Баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын сургалт зөвлөгөөн”-ийг Увс аймагт 11 дүгээр сарын 01-03-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэхүү сургалт, зөвлөгөөнд Удирдлагын академийн Сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Я.Бямбаяр, Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал, доктор, профессор Д.Байгал, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор А.Алтанзул, Судлаач, хууль зүйн ухааны доктор, профессор С.Сүхбаатар нар сургалтад оролцогч нарт дараах сэдвүүдээр мэдээлэл хийж байна.
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль-Орон нутгийн чиг үүрэг, төсөв, санхүү, эдийн засгийн бие даасан байдал, Засаг дарга, ИТХ-ын бүрэн эрх, хариуцлага
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалга
- Төрийн албаны шинэчлэлийн бодлого, сургалтын тогтолцоо
- Төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал
 
Сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгуудын ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүдийн төлөөлөл болох 150 гаруй хүн оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%