Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Стандарт, хэмжил зүйн газрын хөгжилд тэмүүлсэн 100 жилийн ойн баярын хурал боллоо.

2023-11-07

Анх 1923 онд “Жин хэмжүүрийн товчоо” нэртэйгээр 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 14 нэгж, харьяа газар нэг, 21 аймгийн салбар хэлтсүүд нийт 700 гаруй ажилтан, албан хаагчтайгаар өргөжин тэлж, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болсон Стандарт, хэмжил зүйн газар өнөөдөр байгууллагынхаа үүсэл хөгжил, төлөвшил дэвшлийн нэгэн зууны баяраа тэмдэглэж байна.
Баярын хуралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Хавыл оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Зуун жилийн түүхтэй салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудад яам агентлаг, аймаг, орон нутгийн шагналаар шагнасныг гардуулан өгч баяр хүргэлээ.
Стандарт, хэмжилзүйн байгууллагад ажиллаж байсан ахмадууд, ажиллаж буй удирдлага, албан хаагчид та бүхэндээ ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%