УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн Парламент—2023" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Тус хөтөлбөрт ЕБС-ийн 9-11-р ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтын бүртгэл
Монгол орон даяар нээлттэй явагдаж эхэллээ.

Хөтөлбөрт 21 аймаг, УБ хотын 9 дүүргээс нийт 150 сурагч сонгон шалгаруулна. Үүнд хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна.
Өсвөрийн Парламент—2023 хөтөлбөр нь“Эрүүл орчин—Эрүүл хүүхэд”сэдвийн хүрээнд 2023.11 - 2024.06 дугаар сарын хооронд зохион байгуулагдах юм.
Хөтөлбөрөөс юуг сурч мэдэх вэ?






2023.11.10-аас өмнө доорх Google Forms линкээр орж бүртгүүлээрэй.
Онлайн анкет нь дараах хэсэгтэй
1. Дээрх өгөгдсөн Google Form-ийн асуултуудад хариулах.
2. Видео бичлэг
“Бидний орчныг бохирдуулагч хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хоёр минутын бичлэг бэлтгэх (Гар утсаар бэлтгэж болно)
3. Эсээ
“Эрүүл, аюулгүй орчин - Хүүхдийн оролцоо” 250-300 үгтэй эсээ бичнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:



